top banner
Шуурхай мэдээ

Иргэдэд үнэ төлбөргүй хуульзүйн зөвлөгөө өгнө


2017-12-07 17:48:17
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Хүний эрхийн үндэсний комисс, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх гэж байна.
Энэхүү  өдөрлөг  арга хэмжээг энэ  оны 12 дугаар сарын 8-ны өдөр  аймгийн ЗДТГ-ын Хуралдааны их танхимд зохион байгуулна. Иймд ард иргэдийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж, орон нутгийн хэвлэл, цахим орчноор мэдээлэл хүргэж байна. 
Тус арга хэмжээг “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан бөгөөд жил бүр дэлхий нийтээрээ “Хүний эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна.
А.Бямбасүрэн

Монгол брэнд