top banner
Шуурхай мэдээ

Арванхоёрдугаар сарын 07-нд болох үйл явдал


2017-12-07 08:59:57
Зураг
08.30 цагт БХБЯ-нд барилгын салбарынхан “Хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хөдөлгөөнд нэгдэнэ.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд УУХҮЯ-наас “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна.

09.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Цагаан туузтаны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв өөрийн байрандаа “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

09.00 цагт “Holiday inn” зочид буудалд ХЭҮК-оос “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.

09.30 цагт “Бишрэлт” зочид буудалд “Байгальд түшиглэсэн дасан зохицохуйн арга хэмжээний үр дүн, зөвлөмжийг бодлого шийдвэрт тусган, түгээн дэлгэрүүлэх нь” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт МҮЭСТО-нд "Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн-2017" арга хэмжээний нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд авлигын эсрэг хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гардуулна.

10.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байранд "Улстөрийн МАНАН устаагүй цагт утааны манан арилахгүй!" онол практикийн бага хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

12.00 цагт Бөхийн өргөөнд “Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын Улаанбаатар-2017 тэмцээн” болно.

14.00 цагт МЗХ-нд Цагийн ажил хайгч оюутан залууст зориулсан “Парт Тайм” чиглүүлэх сургалт болно.

14.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ.

14.00 цагт Баянгол дүүргийн ЗДТГ-т 'Цахлай' хvvхэд хамгааллын төсөл, тус дvvргийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

15.00 цагт Богд Хааны Ордон Музейд “Чулууны гайхамшиг” уулзалт ярилцлага болно.

Монгол брэнд