top banner

Онцгой байдлын алба хаагчид хөнгөлөлттэй үнээр байртай болно


2017-12-06 21:40:08
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн төвд баригдсан онцгой байдлын алба хаагчдын 43 айлын орон сууцыг ашиглалтад өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Онцгой байдлын газрын  дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар  оролцлоо.

Албаны хүний өгсөн мэдээллээр уг орон сууцыг аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газарт "Цамбагарав констракшн" компани өөрийн хөрөнгөөр барьсан байна. Хариуд нь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 54 м2 талбайтай бүхий хоёр байр, зургаан авто машины гарааш үнэ төлбөргүй өгчээ. Мөн тус байгууллагын алба хаагчдыг зах зээлийн үнээс хямд буюу 1 м2-ыг 800-850 мянган төгрөгөөр үнэлэн байртай болгохоор харилцан тохиролцсон байна.

Энэ нь тус аймагт 2017 онд ашиглалтад орсон гурав дахь орон сууц бөгөөд өмнө нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 40 айлын орон сууц, хувь хүмүүсийн хөрөнгө оруулалтаар баригдсан 34 айлын орон сууц  тус тус ашиглалтад орсон юм.

Ө.Нурболат


Монгол брэнд