top banner
Шуурхай мэдээ

МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Синьхуа-гийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав


2017-12-06 18:15:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг энэ сарын  5-нд
БНХАУ-ын  Синьхуа  агентлагийн  Улаанбаатар хот дахь төлөөлөгч Асханыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр агентлагийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
Синьхуа агентлагийн төлөөлөгч Асхан тус агентлагаас худам монгол бичгээр эрхлэн гаргадаг “Mongolian.news.cn” эмхтгэл болон орчин цагийн хятад хэлээр хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” номыг дурсгал болгов.

Монгол брэнд