top banner
Шуурхай мэдээ

Манай 14 жүдоч Санкт Петербургийн “Мастерс-2017”-д хүч үзнэ


2017-12-06 13:17:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Санкт Петербург хотноо энэ сарын 16-17-нд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны шилдэг тамирчдын “Мастерс-2017” тэмцээнд Монголын жүдочид хүч үзнэ.

Тус тэмцээнд 31 орны 141 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй гурав нийт 14 жүдоч оролцох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар тус тус өрсөлдөнө.

Д.Өлзий

Монгол брэнд