top banner
Шуурхай мэдээ

Энэтхэгийн эмч нар Цэргийн төв эмнэлэгт үзлэг хийж байна


2017-12-05 12:29:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч нар хамтарсан үзлэгийг  энэ сарын 5-7-нд үнэ төлбөргүй хийж байна.

Монгол, Энэихэг улсын эмч нар Цэргийн төв эмнэлэгт харъяалал хамаарахгүй үзлэг хийх бөгөөд үзүүлэх иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний бичигтэй ирж үзлэгт хамрагдах боломжтой. Энэ үеэр Энэтхэг улсын Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор, профессор Санжэй Сингх Неги нар тус эмнэлэгт зочилж нээлтийн болон үзлэгийн арга хэмжээнд оролцох юм.

Д.Өлзий 

Монгол брэнд