top banner
Шуурхай мэдээ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна


2017-12-02 07:59:22
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Энэ сарын  3,6-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,  зүүн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө  11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө  2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 5,6-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Монгол брэнд