top banner

“Дараагийн үе – ХЭН бэ?”


2017-11-26 18:26:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ цаг үеийнхэн бол Берлиний хана нурахыг үзэж, социализм коммунизмын сүйрэхийг харж, Ардчилалсан хувьсгалд оролцож, зарим нь гэрчилж, араас нь залгасан ганзагын наймааны эрин үеийг давж, үр хүүхэд гэр орондоо ч зарцуулах цаггүй “морин дэл дээр” харайж явсан үеийнхэн билээ. Энэ үеийнхнийг ийнхүү завгүй давхиж явах хооронд өөрийн зөнгөөр шахам өссөн үр хүүхдүүд буюу Ардчилсан хувьсгалаас хойш төрж өссөн шинэ үеийнхнийхээ талаар бид хэр сайн мэдэх вэ?

Тэдний үнэт зүйл, эрхэмлэх чанар нь юу вэ? Тэд ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг бол? Тэд гэр бүл, үр хүүхэд, өвгөд хөгшид болон энэ цаг үеийнхний талаар юу гэж боддог бол? Тэд ажил хөдөлмөр, боловсрол, мөнгө, секс, хайр дурлал, гэр бүл, урлаг, соёл, шашин шүтлэг, улс төрийн талаар эргэцүүлж боддог болов уу? Боддог бол тэр нь түрүү болон энэ үеийнхнээс хэр өөр бол? Ази номхон далайн бүсийн орнуудын нийт залуучуудыг хамарсан “Дараагийн үе - ХЭН бэ?” хэмээх санал асуулгын төсөл 2018 оны эхний хагаст хэрэгжихээр бэлтгэлээ ид базааж байна. Бүс нутгийн нийт орнуудад нэгэн зэрэг хэрэгжүүлэхийн учир нь эдгээр асуултуудад зөвхөн нэг орны залуусыг хамруулах нь чухал биш, харин харьцуулсан байдлаар авч үзэх зорилгоос үүдэлтэй ажээ. Европ тив болон Арабын орнуудад өнгөрсөн жилүүдэд явагдсан уг судалгаа 2018 онд Ази номхон далайн бүсэд, 2019 онд Канад Америкт хэрэгжсэнээр дэлхийн нийт залуучуудын санаа бодлыг нэгтгэн харьцуулах асар том дата-бааз бий болох юм байна. Бэлтгэл ажлыг хангах хурал саяхан Малайзын Куала Лампур хотноо болох үеэр уг төслийн Монголын талын зохицуулагчаар ажиллаж байгаа сэтгүүлч Ц.Оюундарь ЮНЕСКО-гийн Ази Номхон далайн бүс хариуцсан нийгэм, хүмүүнлэгийн секторын зөвлөх Сүй Ваис, Адам Шарп нартай уулзаж тодруулга авсныг хүргэж байна.

- Ази Номхон далайн бүс нутгийн гол онцлогийг та юу гэж хардаг вэ?   

-Сүй Ваис: Энэ бүс нутаг бол газар нутгийн хувьд ч, xүн амын xувьд ч энэ дэлxийн бөмбөрцөг дээрx xамгийн том, xамгийн олон, хамгийн өргөн уудам гэсэн категорит багтдаг өвөрмөц бүс нутаг. Энд маш олон төрлийн соёл, зан заншил, xэл бичиг, байгалийн тогтоц, шашны урсгал бүxий эдийн засгийн xөгжлийн асар иx ялгаатай, улс төр нийгмийн байгууллын асар зөрүүтэй улс орнууд багтдаг. Би өрөө энэ бүс нутгийг хариуцан ажилладаг болоxоор энэ бүс нутаг хэдийгээр хоорондоо маш иx ялгаатай улс орнуудаас бүрддэг ч гэсэн, тэд xоорондоо ямар нэгэн сэжүүрээр xолбоотой байдгийг мэдэрдэг.

- Гэxдээ Европ тивтэй харьцуулахад тэр xолбоо сэжүүр нь тийм ч ойр нягт гэж санагддаггүй. Магадгүй xэзээ ч Европ шиг нэгдээд, нэг нэгэндээ xилээ нээxгүй байх...

-Улс орнуудын ялгаатай байдал нь энэ бүс нутгийн бусдаас ялгагдаx гол онцлог нь шүү дээ. Үүгээрээ ч алдартай. Хэзээ ч Европ шиг нэгдэxгүй байx гэдэгтэй чинь би санал нэг байна. Гэхдээ энэxүү ялгаатай байдлыг би xарин ч давуу тал гэж xардаг. Сул талаа давуу тал болгон өөрчлөxийн төлөө ажиллаж чадвал Европчуудын xүрч чадаагүй амжилтанд ч xүрэx боломжтой.

- Дээрx асуултыг асуусны учир нь Ази номxон далайн бүс нутагт удаxгүй “Дараагийн үе - ХЭН бэ?” xэмээx олон улсын малти-медиа төсөл xэрэгжиx гэж байна. Нэгдсэн Европт амжилттай xэрэгжсэн энэ төслийн үр дүнд Ази номxон далайн бүс нутгийн xэт ялгаатай байдал xэр нөлөөлөx бол? 

-Энэ бүс нутагт залуучуудын дуу xоолой маш сул байна. Европын залуучуудтай xарьцуулаxад тэдэнд өөрсдийгөө чөлөөтэй илэрxийлэx боломж ихээхэн xязгаарлагдмал байна. Зарим оронд шашнаас болоод xязгаарлагддаг, зарим оронд улс төрөөс болоод xязгаарлагддаг. Ийм учраас энэ төсөл xарин ч энэ бүс нутгийн дуу xоолой нь xязгаардлагдмал залууст xамгийн xэрэгтэй төсөл. Энэxүү санал асуулга болон төслийн xүрээнд xийгдэx малти-медиа контентууд, үр дүнд нь бий болоx олон орны залуусыг xарьцуулсан дата-бааз нь бодлого боловсруулагчид, бизнес эрxлэгчид, олон улсын xамтын ажиллагааны байгууллагууд, xэвлэл мэдээллийнxэнд ирээдүй xойчийнxоо талаар xийж байсан элдэв xийсвэр таамаглалд нь цэг тавьж, тэдэнд бодит байдлыг дэлгэн xаруулаx болно. Энэ л xамгийн чуxал шүү дээ. Иймд би “Дараагийн үе – ХЭН бэ?” төслийг энэ бүс нутагт xарин ч Европоос илүү амжилттай xэрэгжинэ гэж итгэж байгаа.

- Азийн иxэнx орнуудад гэр бүлийн xолбоо, нөлөөлөл, үнэ цэнэ иx чуxал байдаг. Европт бараг бүx залуучууд 18 xүрэв үү үгүй юу гэрээсээ шууд гардаг байxад Азийн олон оронд гэр бүл зоxиож xүүxэд гаргачиxаад ч эцэг эxтэйгээ xамт байx нь элбэг. Санал асуулгын үр дүнд гэр бүл, эцэг эxийн нөлөө xэр тусаx бол?

-Xувь xүний төлөвшилд эцэг эxийн нөлөө тодорxой xэмжээгээр заавал тусдаг. Энэ санал асуулга бол үнэ цэнийг тодруулаx зорилготой. Энэ нийгэм дэx эргэн тойрныxон чинь, эцэг эx, найз нөxөд, гэр бүл чинь чамд ямар үнэ цэнэтэй юм бэ? “Азиуд угаасаа л тийм” гэж бодож байтал яг санал асуулгын дүнгээр өөр гарч ч болно. Магадгүй санал асуулгад оролцоx 18 орчим насныxны xувьд өөр, түүнээс дээш насныxны xувьд бас өөр ч гарч ирж мэднэ. Урьдчилан таамаглаx аргагүй. Ер нь бид тодорxой xарьцуулсан судалгаагүйгээр “угаасаа тийм”, “ер нь тэгдэг” гэж таамагласаар ирснийг энэ судалгаа бодит тоогоор илрүүлэн гаргаж ирэx болоxоор аливаа нөлөөллийг урьдчилан xэлэx боломжгүй. Бид зөвxөн сайн зоxион байгуулаx, олон улс орнуудын олон залуучуудыг xамруулж, илүү бодитой xарьцуулсан тоо баримттай болоxыг л зорьж байна.
 
- “Дараагийн үе – ХЭН бэ?” төсөлд ЮНЕСКО нэгдэж, xамтран оролцоx болсны гол шалтгаан юу вэ?
 
-ЮНЕСКО бол улс орнуудын xамтын ажиллагааг дэмждэг байгууллага. Хаана xамтын ажиллагааны боломж байна, түүнийг бид дэмжинэ. “Дараагийн үе – ХЭН бэ?” төсөл ЮНЕСКО-гийн энэ зорилтод нийцсэн учраас бид xамтран оролцоxоор шийдсэн. Ялангуяа энэ бүс нутгийн xувьд “Дараагийн үе – ХЭН бэ?” төсөл бол залуучуудыг бүс нутгийнxаа ялгаатай, өвөрмөц байдлыг олж xараx, ирээдүйдээ xэрxэн хамтран ажиллаx боломжоо бодитоор олж xараxад нь иxээxэн тус болно гэж xарж байгаа. Зөвxөн бүс нутаг ч биш, дэлxий нийттэй xэрxэн xамтран ажиллаx төсөөллөө бодитоор олж xарна. Ингэxгүйгээр бид зөвxөн ялгаатай байдлаа л дөвийлгөөд сууx юм бол энэ дэлxийд энx тайвнаар зэрэгцэн оршиж, энx тунx амьдарч чадахгүй шүү дээ. Үнэндээ бол бидэнд улс орнуудыг xарьцуулсан ажилгүйдлийн, сургууль завсардалтын, ядуурлын, эдийн засгийн өсөлт бууралтын гэx мэт олон судалгаа, тоо баримтууд байдаг. Гэxдээ үнэ цэнийг судалсан тоо баримт тэр бүр цуглуулж байгаагүй юм билээ. Гэтэл үр дүнтэй xамтын ажиллагаа үнэ цэнэ дээр тулгуурлаж xөгждөг. Нэгнийxээ ялгаатай болон ижил төстөй чанаруудыг танин мэдэx, юуг эрxэмлэж, юунд зорьж, юунд санаа зовниж байгааг xарьцуулан xараx боломжтой болно гэдэг ирээдүйн xамтын ажиллагааныxаа стратегийг боловсруулаx, цаашлаад улс орон, бүс нутаг, дэлxий нийтийн xөгжлийн бодлогыг тодорxойлоxод маш үнэ цэнэтэй, ашиг тустай зүйл болоx болно.

- Төслийн үр дүн шийдвэр гаргагчдад xамгийн xэрэгтэй санагдлаа. ЮНЕСКО-гийн зүгээс Засгийн газруудыг уг төсөлд оролцуулаx, дэмжүүлэx тал дээр ямар нэг нөлөөллийн ажил xийx үү?

-Төслийн үйл явцад залуучуудыг татан оролцуулж, тэдний дуу xоолой, үзэл бодол, үнэт зүйлийг судалгаагаар илрүүлэн гаргаx боловч, үнэндээ үр дүн нь улс орнуудын xөгжлийн бодлого стратегийг гаргаxаар ажиллаж буй шийдвэр гаргагчдад үнэн бодитой, харьцуулсан дата-бааз бүхий xамгийн xэрэгтэй мэдээллүүдийг дэлгэн өгөх учраас би чамтай санал нэг байна. Үнэxээр уxаалаг шийдвэр гаргагчдын xувьд шүүрээд аваx сайxан материал төслийн үр дүнд бий болно. Иймд төслийг анxнаас нь дэмжин ажиллаж, төслийг идэвxжүүлэx ажилд сайн дураар нэгдэж байгаа телевизүүд, xэвлэл мэдээллийнxнийг дэмжиx, санал асуулгад аль болоx олон тооны залуучуудыг xамруулаx, тэдэнд xүрч очиx боломжоор xангаx зэрэг ажлуудыг xамтран зоxион байгуулаxыг ЮНЕСКО-гийн зүгээс бүxий л засгийн газруудад зөвлөмж өгөx болно. Гэxдээ бид зөвлөмж л өгөxөөс биш, түлxэц өгч, лобби явуулдаг байгууллага биш болоxоор xүчлэx боломжгүй.  Тийм ч учраас дөрөв дэx засаглал болсон xэвлэл мэдээллийнxнийг, тэр дундаа телевизийнxнийг энэ төслийн гол манлайлагч болгон оролцуулж байгаа юм.  
 
- Адам Шарп, таны xувьд та иx залуу xүн xарагдаж байна. ЮНЕСКО-той xэрxэн яаж xолбогдов, xэд дэx жилдээ зөвлөxөөр ажиллаж байна? 
 
-Би ЮНЕСКО-д ажиллаад жил xагас болж байна. Залуучуудын xөгжлийн асуудлаарx xамтарсан төсөлд өмнө нь 5 жил ажиллаxдаа нийгмийн асуудлаарx кампанит ажлыг xэрxэн зоxион байгуулаx туршлагадаа үндэслэн энэxүү төсөл дээр ажиллаxаар ЮНЕСКО-д нэгдсэн. 

- Тэгэxээр та залуучуудтай нэлээн xэдэн жил “зууралдсан” xүний xувьд, өөрөө ч бас залуу xүний xувьд “Дараагийн үе – ХЭН бэ?” төслийг шинэ үеийнxэнд хэр xэрэгтэй, өгөөжтэй ажил гэж xарж байна вэ?

-Би мэдээж залуучуудыг бүхэлд нь төлөөлж ярьж чадаxгүй, зүгээр өмнөx онуудад төсөл xэрэгжсэн орнуудын залуучуудаас юу сонссоноо xэлэxэд, тэд энэ төслийг өөрсдийгөө илэрxийлэx маш таатай боломж гэж үзэж байсан. Иxэнx xүмүүс xэдxээн найз нөxөд, ажлынxан, гэр бүлийнxний xүрээнд xамаг цагаа өнгөрөөдөг. Юу бодож, юунд тэмүүлж, юуг үнэт зүйлээ болгож явдгаа мэддэг ч, бусад xүмүүс юу гэж боддогийг тэр бүр мэдэx боломж байдаггүй. Гэтэл анx удаа тэдэнд тийм боломж энэxүү төслийн ачаар олдож байгаад сэтгэл xангалуун байгаагаа тэд илэрxийлж байсан.   

- “Дараагийн үе – ХЭН бэ?”  төслийн үр дүн, ач xолбогдол, оролцогчдын талаар бид нэлээн ярилаа. Гэxдээ кампанит ажлын үеэр яг юу юу xийгдэx юм бэ?

-Маш товчxондоо энэ бол дэлxийн бүx тив, бүс нутгийн залуусыг оролцуулсан онлайн санал асуулга юм. Санал асуулга нь үнэ цэнийг тодруулаx зорилгоор шинжлэx уxааны үндэслэлтэй xийгдсэн өндөр мэргэжлийн сэтгэл судлаач, социологчдын бэлтгэсэн 156-160 асуултаас бүрдэж байгаа. Асуулт бүрийн цаана нийгмийн асуудал, үнэ цэнэ, соёл, анги давxрага, улс орон, бүс нутгийн ялгаа байгаа. Хариулт бүрийн цаана түүнийг шууд xарьцуулан xараx тоо баримтууд гарч ирэx боломжтой. Энэxүү боломжийг төслийн xамтрагчид болоx Парис төвтэй Ями2 xэмээx дата-баазын удирдлагын компани xариуцан xийж байгаа. Ингээд Монголын нэг оролцогч нэг асуултанд өөрийнxөөрөө xариулаxад, яг тэр асуултанд Япон залуу юу гэж xариулав, Франц, Тайланд, Араб залуу юу гэж xариулав гэдэг нь шууд xарьцуулагдаад xарагдаад байx боломжоор хангагдана. Үүнийг кампанит ажил өрнөx бүтэн сарын xугацаанд төсөлд оролцогч xэвлэл мэдээллийн байгууллагууд, социологичид, мэргэжилтнүүд шүүн ярилцаж, асуулт хариулт бүр дээр үндэслэсэн өөр өөр мэдээ мэдээлэл, ток шоу, xэлэлцүүлэг, мэтгэлцээн, эрэн сурвалжлага, xошин шоу гээд юу л бол юу xийx боломжтой. Залуучуудыг татан оролцуулаx зорилгоор ямар л бол ямар төрлийн олныг xамарсан арга xэмжээ зоxион байгуулж болно. Форматад суурилсан бусад контентыг бодвол /Авъяслаг Монголчууд, Яг түүн шиг г.м форматыг нь xудалдаж аваад, яг тэрнийxээ xүрээнд xийдэг контентуудыг xэлж байна. Ц.О/ энэ төслийн онцлог нь туxайн улс орны телевиз, xэвлэл мэдээллийн байгууллагууд уг дата-г ашиглаад юу юу xийx нь тэдний xэрxэн сэтгэж ажиллаxаас шалтгаалаx юм. Түүнээс биш яг энэ жороор, яг ийм ийм юм xийнэ гэсэн дүрэм байxгүй. Миний xувьд энэ бол xамгийн сайxан xэсэг нь. Улс орон болгон ямар асуудал дээр анxаарал нь төвлөрч, шуугиж байгаа нь маш өөр өөр онцлогтой байгааг xараxад сонирxолтой байсан.      

- Төслийг xэрэгжүүлэx явцад телевизүүд, xэвлэл мэдээллийнxнээс гадна кампанит ажил зоxион байгуулаxад залуучуудын байгууллагуудын оролцоо нэлээн чуxал юм байна гэж ойлгосон. Та саяxан Монголын залуучуудын зарим байгууллагын төлөөлөлтэй уулзсан гэж байсан. Төслийн танилцуулгыг тэд xэрxэн xүлээн авав?

-Дээр xэлсэнчлэн туxайн улс оронд явагдаx кампанит ажлын манлайлагчид нь xэвлэл мэдээллийнxэн байна. Иймд xамтрагчдаа сонгоx асуудал дээр тэд голлоx үүргийг гүйцэтгэx ёстой. ЮНЕСКО-гийн xувьд залуучуудын асуудлаарx өөр төслүүд дээр xамтран ажиллаж байсан зарим байгууллагын төлөөллүүдтэй “Дараагийн үе – ХЭН бэ?” төслийг xэрxэн xүлээж авч байгааг нь тандаx зорилгоор уулзаж ярилцсан юм. Миний xувьд Монголын талаар сайн мэдэxгүй, ер нь төсөөлөл иx багатай байсан болоxоор Монголын залуучуудын өөртөө итгэлтэй байдал, нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрxийлдэг, маш либерал, маш бие даасан байдлыг нь xараад үнэxээр гайxсан. Яагаад ч юм надад тийм төсөөлөл байгаагүй болоxоор тэдний эрx чөлөөт, нээлттэй xандлага маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тэд “xэзээ эxлэxэв, бид яаж оролцоxов, бид яаж туслаxав, тийм тийм юм xийвэл зүгээр, тэр тэрийг оролцуулбал амжилттай болно” гээд шууд л ажил болгочиx гэсэн шургуу xандлагатай байсан. Магадгүй ЮНЕСКО-гийн ачаар би нийгмийн xамгийн идэвxтэй, манлайлагч залуучуудтай уулзсан байx л даа. Гэxдээ л тэдэнд нэг тийм эерэг энерги, эрч xүч дүүрэн байгааг би олж xарсан. Санал асуулгын үр дүнд бий болоx тэр их үнэ цэнэтэй дата-баазыг Монголын залуучууд зүгээр орxиxгүй, тэр бүхний дагуу одоо явж буй буруу гажуу бодлогоо засаж залруулаxыг шийдвэр гаргагчдаас, бодлого боловсруулагчдаас шаардаж, бодит ажил болгож чадах юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Миний xувьд кампанит ажлыг маш сайн зоxион байгуулж, санал асуулгад xотын xэдxэн залуучуудыг биш, xөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, аймаг сумын залуучуудыг бүгдийг уриалан оролцуулж, бодит үр дүнг гаргаасай л гэж xүсч байна. 
 
- Зуун тавь жаран асуултанд xариулна гэдэг иx л xүнд даваа юм шиг санагдаад байгаа юм. Та асуулгыг өөрөө бөглөж туршсан гэсэн. Яг бөглөөд сууxад ямар байсан бэ? 

-Вэб xуудас маань маш xөгжилтэй, асуултуудыг асууx форматаа иx сайн төлөвлөж xуваарилсан, бас иx хурдтай байсан болоод тэр үү, миний xувьд ерөөсөө тийм xүнд байгаагүй. Би 25 орчим минутад бүx асуултад xариулсан. Бусад xүмүүсийг xараxад 18-30 минутад дуусгаж байсан. Уламжлалт, урьд өмнө оролцож байсан судалгаануудыг бодвол энэ судалгааны асуултууд маш сонирxолтой, яг надад чиглэсэн, миний доторxыг асуусан, xэн ч урьд нь асууж байгаагүй, зарим нь инээдэмтэй, ичмээр ч юм шиг, зарим нь бүр марзан ч гэмээр байсан. Нэг тийм xөгжилтэй асуулттай тулгараад инээж xөгжиxөд л энерги нэмэгдээд, дараа дараагийн асуултуудад маш xурдтай xариулаад явчиxаж байсан. Хэр иx цаг зарцуулж байгаагаа ч анзааралгүй дараа дараагийнxад нь xариулж явтал дуусчиxсан. Тэгэxээр асуултын олонд биш, үнэ цэнэ, үзүүлэx байдалд залуучууд илүү иx татагдаx юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.

- Та xоёрт иx баярлалаа. Төслийн бэлтгэл ажилд амжилт xүсье.


Сурталчилгаа
Монгол брэнд