top banner
Шуурхай мэдээ

Нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхаарууллаа


2017-11-25 11:55:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
 
Мөн энэ сарын 27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах нь. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 26-нд говь талын нутгаар, 28-29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

26-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч 27-ноос хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33, өдөртөө 15-20, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө  3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байх нь.
Б.Туул

Монгол брэнд