top banner
Шуурхай мэдээ

"ТОП-20" дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлжээ


2017-11-22 17:58:08
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2017 он гарснаас хойш 58 хувиар өсч 2.3 их наяд төгрөгт хүрчээ.

ТОП-20 индекс 21 мянган нэгжийн түвшнийг давж 70 гаруй хувиар өссөнөөр дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлсэн байна.

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12,278.08 нэгж байсан бол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 75 хувиар өсч, 21. 764.14 нэгжид хүрсэн байна. Энэ өсөлтөд индексийг бүрдүүлэгч “АПУ” ХК , “Тавантолгой” ХК , “Сүү” ХК , “Монгол Шуудан” ХК , “Говь” ХК-иудын  өсөлт нөлөөлжээ. 


Монгол брэнд