top banner
Шуурхай мэдээ

Хятадын компаниудын эсрэг АНУ-ын хоригийг буруушаажээ


2017-11-22 17:39:56
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. БНАСАУ-тай худалдаа хийж буй Хятадын хувь хүн болон хуулийн этгээдүүдийн эсрэг хоригийг АНУ дангаар нэвтрүүлэхийг БНХАУ-ын эрх баригчид буруушааж байна. Хятадын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохих хоригийг зөрчсөнийг нотлох баримтуудыг авч хэлэлцэн, Хятадын хууль тогтоомжийн үндсэн дээр шийдвэр гаргахад бэлэн байна гэж лхагва гарагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд зохих бүх тогтоолыг бүрэн хэмжээнд, хатуу чанд биелүүлдэг. Аливаа хувь хүн болон хуулийн этгээд Хятад улсын хууль тогтоомж, тогтоосон хэм хэмжээ болон олон улсын өмнө тус улсын хүлээсэн үүргийг зөрчиж байгаа нь илэрсэн тохиолдолд бид тийм тохиолдлуудыг хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ. Хэрвээ бусад тал ийм асуудлаар Хятад улстай ажил хэрэгч байдлаар хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд ийм үйлдлийн ямар нэгэн хөдлөшгүй нотлох баримттай бол түүнийгээ бидэнтэй хуваалцаж, асуудлыг хамтран шийдвэрлэх боломжтой  юм” гэж Хятадын дипломатч хэлжээ.
Э. Аянзаяа

Монгол брэнд