top banner
Шуурхай мэдээ

Хаан ширээнээсээ татгалзах асуудлаархи тусгай зөвлөлийн хуралдаан болно


2017-11-22 15:56:00
Зураг
ТОКИО. /ТАСС/. Японы эзэн хаан Акихитогийн хаан ширээнээсээ татгалзах асуудлаархи тусгай зөвлөлийн хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 1-нд хийхээр албан ёсоор товлосон тухай Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга лхагва гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
"Хуралдаан 12 дугаар сарын 1-нд болох ба түүний дараа бид эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын төлөөлөгчтэй хамтран үр дүнг нь зарлана. Бүрэлдэхүүнд нь парламентын хоёр танхимын дарга нар болон Японы Дээд шүүхийн дарга багтдаг зөвлөлийн гишүүдийн саналд үндэслэн хаан ширээнээс эзэн хаан татгалзах огноог тодорхойлно” гэж Ёсихидэ Суга мэдээлсэн байна.  
 
Хаан ширээнд шинэ эзэн хаан суусны дараах шинэ эрин үеийг хэрхэн нэрлэх талаар тэрбээр хөндөн ярихдаа, “энэ асуудлыг улс орны ард иргэдийн амьдралд үзүүлж болзошгүй нөлөөг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.
 
Телевизийн NHK сувгийн мэдээлснээр, Акихито нь 2019 оны 3 дугаар сарын 31 юм уу 4 дүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ татгалзаж, угсаа залгамжлах хунтайж Нарухитод хаан ширээгээ залгамжилж магадгүй аж. Японд энэ оны зун тусгай хууль батлагдаж, хаан ширээнээсээ татгазах боломжийг сүүлийн 200 жилд анх удаа эзэн хаанд олгосон ба энэ хууль нь зөвхөн одоогийн эзэн хааны хувьд гурван жилийн хугацаанд үйлчлэх юм.
 
Л.Батбаяр


Монгол брэнд