top banner
Шуурхай мэдээ

Эмчлэх эрх олгох шалгалтыг робот амжилттай давжээ


2017-11-22 15:08:04
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. "Сяо И" хэмээх хиймэл оюун ухаант робот нь эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл олгох улсын шалгалтыг амжилттай давсан Хятадын хамгийн анхны робот болжээ. Хятадын төв телевизийн “ССТV” сувгийн мэдээлснээр, горимын дагуу 10 цаг гүйцэтгэдэг сорилыг "Сяо И" робот ердөө 60 минутын дотор гүйцэтгэсэн байна.
 
Шалгалтын хамгийн доод онооны босгыг давсан "Сяо И" робот 600 онооноос 456 оноо авсан ба 10 шалгагчийн хянуур ажиглалт дор тусгай өрөөнд ур чадварын шалгалтыг өгсөн байна. Сорилын үеэр Сяо И роботод ямар нэгэн хуулах материал ашиглах, хууран мэхлэх оролдлого хийх, интернет ашиглах боломж байгаагүй бөгөөд хөгжүүлэгчийн дотоод санах ойд оруулсан мэдээллийг л ашиглах боломжтой байсан гэж сорилыг зохион байгуулагчид тэмдэглэжээ.

Роботуудын хувьд санах ойн хурд, мэдээллийг хадгалах, боловсруулах үзүүлэлтээрээ хүнээс ихээхэн давуу талтай байдаг аж. Орчин үеийн анагаах ухаанд эмч нарт дэмжлэг үзүүлж чадах хиймэл оюун ухааны олон талбар байдаг гэж “Сяо И” роботын хөгжүүлэлтэд оролцсон Цинхуа их сургуулийн цахимжсан машин үйлдвэрлэлийн факультетын дэд захирал У Зи хэлжээ.  
Э. Аянзаяа


Монгол брэнд