top banner
Шуурхай мэдээ

МАН: Намын даргыг сонгох санал хураалт болж байна


2017-11-21 18:35:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 28 дугаар Их хурал намын даргыг сонгох санал хураалтаар үргэлжилж байна.
Намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар XXVIII Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм. Үүний дараа төлөөлөгч Золбоогийн гаргасан нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэхгүйгээр шууд санал хураах горимын саналыг төлөөлөгчдийн олонхи дэмжлээ. Яг одоо МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож байна.
Санал хураалтыг аймаг тус бүрээр явуулж буй бөгөөд сүүлд авсан мэдээллээр Ховд аймгийн төлөөлөгчид саналаа өгч буй аж.
Дараа нь санал хураалтын дүнг тоолж, танилцуулах юм.
Н.Туяа

Монгол брэнд