top banner
Шуурхай мэдээ

Монгол Улс дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзлэх ноолуур бэлтгэдэг


2017-11-21 17:18:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 25 сая ямаатай бөгөөд жилд 9400 тонн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг байна. Энэ нь дэлхийн зах зээлийн 40  орчим хувийг эзлэх хэмжээ бөгөөд цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах боломжтойг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолж буй юм.

Итали улс нь  ноос, ноолуур самнах, ээрэх машин зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн дэмжлэг хүссэнийг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлип нааштайгаар хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар болсон байна.
Б.Заяа

Монгол брэнд