top banner
Шуурхай мэдээ

Ц.Энхжин: Бид гуравхан сая байж гурван шагналын эзэн болж чадлаа


2017-11-21 16:55:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ-ын Санья хотноо болсон “Дэлхийн мисс-2017” тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Ц.Энхжин өчигдөр эх орондоо ирлээ. 
Тэрбээр, “Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан байгууллага болон багийнхан, гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлынхандаа маш их талархаж байгаагаа илэрхийлье. Бид цөөхүүлээ, 3-хан  сая байж гурван шагналын эзэн болж чадлаа. Тэгэхээр энэ маш том амжилт. Дараагийн оролцох миссийг эртнээс бэлдэж эхлэх бодолтой байна. Маш сайн сойж байгаад амжилтаа ахиулахын тулд өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийж хувь нэмрээ оруулах болно. Миний хувьд өөрийнхөө бүх хүч чадлаа дайчилж оролцсон. 24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлсний үр дүн маань гарлаа. Тиймээс долоон шалгаруулалтын зургаад нь шилдэгт шалгарч чадсан. Эцсийн мөчид шүүгчдийн шийдвэрээр шилдэг 15-д шалгарлаа” хэмээжээ.
 
Түүний “Дэлхийн мисс-2017” тэмцээнд гаргасан амжилт:
 
Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
Miss Multmedia төрлийн ялагч
Beauty with a purpose TOP -20
Miss Sport төрөлд TOP -8
Miss Top Model төрөлд TOP -30
Dances of the World TOP -5
Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж шилдэг 15-д шалгарсан билээ.
Дэлхийн 118 орны мисс 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм.
Ж.Болор
 

Монгол брэнд