top banner
Шуурхай мэдээ

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


2017-11-21 16:53:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.

Тус холбооны өмгөөлөгчид Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах хууль сурталчлах танхимд иргэдэд 9:00-16:00 цагийн хооронд хууль зүйн зөвлөгөө өгөх юм. Уг арга хэмжээг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасаг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 88008711 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөг y хууль зүйн үйл ажиллагааг олон нийтэд таниулаy сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Б.Туул
 
 
 
 

Монгол брэнд