top banner
Шуурхай мэдээ

В.Путин Сирийн Ерөнхийлөгч Б.Асадыг хүлээн авч уулзжээ


2017-11-21 16:38:23
Зураг
СОЧИ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотноо Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадыг өчигдөр хүлээн авч уулзлаа гэж Кремлийн ордон өнөөдөр мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжиллаа.
 
Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд “Орост ажлын айлчлал хийж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадыг 11 дүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзлаа” гэжээ.
 
Сирид явуулж буй цэргийн ажиллагааг аль болох ойрын хугацаанд дуусгахаар хоёр улсын удирдагчид тохиролцсон байна.

В.Путин Б.Асадад хандан “Терроризм бол мөнхийн асуудал болоод байна. Бид терроризмыг бүрэн ялан дийлэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй. Гэхдээ Сири дэх террористуудтай тэмцэх бидний хамтарсан цэргийн ажиллагаа үндсэндээ дуусах дөхөж байна. Одоо Сирийн хувьд гол асуудал бол улс төрийн тогтвортой байдлыг бий болгох юм. Энх тайван, тогтвортой байдлыг бий болгох хүсэлтэй хэнтэй ч та хамтран ажиллахад бэлэн байгаад би баяртай байна” гэж хэлжээ.
 
Харин Б.Асад “Оростой хамтран террористуудтай тэмцэх хугацаанд манай улс байлдааны талбарт төдийгүй улс төрийн түвшинд ч багагүй ололт амжилт оллоо. Сирийн олон газрыг террористуудаас чөлөөллөө. Террористуудаас зугтан дайжсан хүмүүс одоо төрөлх нутагтаа, орон гэртээ буцаж очих боломжтой болсон” гэжээ.

Г.Доржханд

Монгол брэнд