top banner
Шуурхай мэдээ

Энэ сарын сүүлчээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна


2017-11-21 09:27:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-23-нд зарим газраар секундэд 7-12 метр, 24-нд ихэнх, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.


Монгол брэнд