top banner
Шуурхай мэдээ

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдөр ажиллахгүй


2017-11-19 14:11:32
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтууд өнөөдөр амарч байна. 

Тодруулбал “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр ажиллахгүй юм. Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд болон олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж байна.
Н.Туяа

Монгол брэнд