top banner
Шуурхай мэдээ

Бээжинд орон сууцанд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ


2017-11-19 12:53:11
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятад улсын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт орших Дасин дүүрэгт нэгэн орон сууцанд гал гарсны улмаас 19 хүн амиа алдаж, 8 хүн түлэгдэж бэртлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Гал гарлаа гэсэн дуудлагыг гал сөнөөгчид орон нутгийн цагаар өчигдөр оройн 6:15 цагт авч, хэргийн газарт шуурхай очсон байна. Гал сөнөөгчид бүтэн гурван цаг ажилласны эцэст галыг унтраажээ.

Гал тавьсан байж болзошгүй сэжигтнүүдийг цагдаа нар баривчилсан гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгах тусгай комисс байгуулахаа Бээжин хотын албаны хүмүүс мэдэгджээ.
Г.Доржханд

Монгол брэнд