top banner
Шуурхай мэдээ

Монгол бахархлын өдөр Н.Төгсцогт 9 дэх ялалтаа байгуулав


2017-11-19 11:24:54
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Невада мужийн  Лас Вегас хотын The Cosmopolitan зочид буудлын цогцолборт мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт 9 дэх удаагийн тоглолтоо хийж /Улаанбаатарын цагаар өглөөний 11 цагт/ ялалтаа авлаа.

Их эзэн Чингис хааны төрсөн өдөр с
онирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээр 9 дэх ялалтаар  Монголчууддаа бэлэг барилаа.

Тэрбээр энэ удаад Филиппиний боксчин 23 настай
Хармонито Дела Торретэй тулалдсан юм. "Алх" хочит Торре мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байсан боксчин юм.



Харин
25 настай Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст найман тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байв. "KING TUG" хэмээх нэрээр олны танил болж байгаа мэргэжлийн боксчин Н.Төгсцогт цаашид олон олон тулаанд ялалт байгуулж дэлхийн аварга болох замаа ийнхүү шат шатаар ахиулсаар байна.
 

Д.Өлзий


Монгол брэнд