top banner
Шуурхай мэдээ

Хятад, Оросыг холбосон газрын тосны шугам ашиглалтад ороход бэлэн болжээ


2017-11-18 19:11:26
Зураг  Бээжин /МОНЦАМЭ/. Хятад, Оросыг холбосон түүхий газрын тосны хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 12-ны өдөр хамгийн сүүлийн гагнуурын ажлыг хийснээр бүрэн хэмжээнд ашиглахад бэлэн боллоо. Уг шугамыг 2018 оны  Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор ашиглах юм. Одоогоор Хятадын зүүн хойд нутаг ОХУ-аас жилдээ 15 сая тонн түүхий газрын тос импортлодог бол энэхүү шугамыг ашигласнаар жилд 30 сая тонн болох юм.
БНХАУ-ын Газрын тосны шугамын компанийн холбогдох ажилтны мэдээлснээр “Шугамын бүтээн байгуулалт болон удирдлагын ажлыг Хятадын газрын тосны шугамын компани бүрэн хариуцаж  байгаа бөгөөд уг шугам Хятадын Хэй Лунжян, ӨМӨЗО-ныг дайран өнгөрөх нийт 941.8 км урттай” гэжээ. Мөн тус компанийн дэд захирал Жан Шиньжиа: “Хятад Оросын түүхий газрын тосны шугам барьсан явдал нь манай улсын эрчим хүчний салбарын стратегийн шугамын бүтээн байгуулалтын хөгжлийг шинэ түвшинд авч ирсэн, цаашид улсын эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдалд онцгой үүрэг гүйцэтгэх болно” гэв. 
Дашрамд дурдахад уг шугамыг ашигласнаар ОХУ-аас импортлох газрын тосны хэмжээг нэмэгдэж,  Хятад улсын зүүн хойд нутгийн газрын тосны нийлүүлэлтийн дутагдлыг нөхөж, улмаар Хятадын Жилинь, Фүшүнь, Далянь зэрэг 20 гаруй нутгийн нийлүүлэлтийг хангах боломжтой             
  А.Анхбаяр 
 
  


Монгол брэнд