top banner
Шуурхай мэдээ

Хятадын олон улсын радиогийн бичгийн үнэт дурсгалтай танилцав


2017-11-18 18:19:24
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/ Хятадын олон улсын радиогийн Үзэсгэлэнгийн танхим дахь асар том дэлхийн бөмбөрцгөн доторх захидлуудаас үзмэр болгон онцгойлсон дугтуйны нэг нь 1995 онд Монгол сонсогчоос ирсэн, Чингис хааны хөрөг бүхий дугтуйтай захидал байна.

Олон нийт цахим сүлжээ ашиглаж эхлэхээс өмнө тус радиод дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт 3 сая гаруй захидал шуудангаар дамжин ирдэг байжээ. Тэд энэхүү бичгийн дурсгалуудаа нандигнан архивлах үүднээс улс орон, муж, хот бүрийн захидлыг түүвэрлэн дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй дээрх хоргон дотор хадгалсан аж. Энэ нь Хятадад төдийгүй дэлхий дахинд ховорт тооцогдох орчин цагийн бичгийн дурсгалын цуглуулга юм. Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шинжаан Уйгурын өөртөө засах орны захиргаанаас хамтран зохион байгуулж буй “БНХАУ-ын Торгоны зам дагуух нутгийн аялал”-д оролцогсод өнөөдөр тус радиод зочилсон юм. 1949 онд БНХАУ байгуулагдсаныг дэлхий дахинд хамгийн анх мэдээлсэн Хятадын олон улсын радио нь өдгөө дэлхийн хамгийн олон буюу 65 улсын хэлээр мэдээ мэдээллээ түгээн цацдаг томоохон байгууллага болж өргөжжээ. 
Б.Занданхүү

Монгол брэнд