top banner
Шуурхай мэдээ

Зөгнөлийн хотыг бодитоор цогцлоож байна


2017-11-18 18:15:46
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/.Зөвхөн зөгнөлт кинон дээрээс л үзэж болох, дэлхийн хамгийн орчин үеийн технологийн иж бүрэн шийдэл бүхий ер бусын хотхон Бээжин хотын Чан Бин дүүрэгт босгож байна.

“Ирээдүйн технологийн хотхон” хэмээх уг цогцолбор нь 10 кв.км талбайг хамарч байгаа бөгөөд нийт 800 тэрбум юанийн санхүүжилтээр өндийж байгаа юм. Дэлхийн шилдэг эрдэмтэн, архитектор, инженерүүдийн дунд зарласан сонгон шалгаруулалтын дүнд энэхүү загвар хотхоны бүтээн байгуулалтын ажил 2015 онд эхэлжээ. Унадаг дугуй, устөрөгчийн автобус, метроноос өөр тээврийн хэрэгсэлгүй уг хотхоны бүх барилгын цонх нь хамелон бөгөөд нарны эх үүсвэрээр цэнэглэгдэхээр зохицуулагдсан зэрэг ер бусын шийдэлтэйгээрээ онцлог. Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шинжаан Уйгурын өөртөө засах орны захиргаанаас хамтран зохион байгуулж буй “БНХАУ-ын Торгоны зам дагуух нутгийн аялал”-ын багийн зочдод өнөөдөр тус цогцолборыг танилцуулсан юм. Дээрх байгууллагуудаас зарласан “Шинжаан миний нүдээр” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон газар газрын төлөөлөгчдөд энэхүү аялал зориулагдаж байгаа ажээ.
Б.Занданхүү

Монгол брэнд