top banner
Шуурхай мэдээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал 7 даваатай башёг тэргүүлж байна


2017-11-18 17:37:39
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн зургаа дахь  өдрөөс ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж эхэлсэн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр залуу бөх Оношотой барилдаж давснаар 7 даваатай башёг тэргүүлсээр байна.

Маргааш Их аварга Хокүтофүжитэй барилдана. Дашрамд сонирхуулахад, Хакүхо аваргын зохион байгуулдаг өсвөрийн сумочдын “Хакүхо цом” анхдугаар тэмцээний аварга Оношо өсч том болж, ийнхүү дээд зиндаанд дэвшин орж Их аваргатай анх удаагаа барилдаж байгаа юм.

Кюүшюү башёд хоёр унаатай болоод байсан 72 дахь Их аварга Кисеносато энэ өдөр Хокүтофүжитэй барилдаж унаснаар дөрвөн даваа гурван унаатай боллоо. Маргааш тэрбээр башёг тэргүүлэгчдийн хоёрдугаарт эрэмблэгдэн ганц унаатай яваа таван бөхийн нэг  болох Ичиножёо А.Ичинноровтой барилдана.

Озэки Гойэдо
өнөөдөр Шохозантай барилдан унаснаар таван даваа хоёр унаатай болов. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил  өнөөдөр Митакэмиг давлаа.
 

Д.Өлзий


Монгол брэнд