top banner
Шуурхай мэдээ

Жижиглэн худалдааны борлуулалт 19.5 хувиар өсчээ


2017-11-18 16:06:20
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ оны эхний есөн сард Монгол Улсын худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн үзүүлэлт гарсныг статистикчид онцолж байна.

Мөн Санхүүгүийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өссөнийг мэдээлсэн юм. Ингэснээр энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлт сайжирч буйн жишээ гэж хэлж болохоор байна. Тухайлбал гуравдугаар  улирлын үзүүлэлтээр худалдааны салбарын нийт борлуулалт  10.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар өсчээ.

Б.Заяа

Монгол брэнд