top banner
Шуурхай мэдээ

“Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулжээ


2017-11-18 15:51:13
Зураг Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулж,  шагналыг гардуулав.

Орон нутгаа хөгжүүлэн, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж ажиллах их  үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны ажилтнуудыг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулжээ.

Тодруулбал “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд,  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх нар шалгарсан байна.

Монгол брэнд