top banner
Шуурхай мэдээ

Хальтиргаа, гулгаа ихээр үүссэн зам талбайн мэдээллийг 310005 утсаар авна


2017-11-18 14:41:49
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хальтиргаа, гулгаа ихээр үүссэн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвийн 310005 дугаарын утас руу залган өгөх боломж бүрдсэнийг албаныхан хэллээ.

Мэдээлэл хүлээн авах 310005 дугаарын утас 24 цагаар ажиллах бөгөөд өгсөн мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч ажиллах юм байна. Мөн иргэд  www.310005.mn цахим хаягаар мэдээлэл өгч болох юм байна.
 Б.Заяа

Монгол брэнд