top banner
Шуурхай мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэл В болж өслөө


2017-11-18 14:17:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В болгож өсгөснөө зарлалаа. Тус агентлагаас Монголын  эдийн засаг сайжирч төсвийн орлого болон   валютын нөөц нэмэгдсэн явдал зээлжих зэрэглэлийг өсгөхөд хүргэсэн хэмээн мэдэгджээ.

Тодруулбал төсвийн орлого нэг их наядаар өссөнийг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн лхагва гаригт   мэдээлсэн. Мөн Монголын зээлжих зэрэглэл өссөнд ОУВС-гийн “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Өнгөрөгч онд  Монголын эдийн засаг удааширснаар зээл олгох зардал ихэсч, хугацаа хэтэрсэн зээлийн багц нэмэгдэж хүндрэл үүсч буйг зээлийн үнэлгээний агентлагууд онцолж байв. Тухайн үед Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж –B зэрэглэлд оруулсан. Ийнхүү Монгол Улсын зээлжих үнэлгээ буурсан нь банкуудын гадаад зах зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлэх улмаар дарамт үүсгэх эрсдэлтэйг тухайн  эдийн засагчид онцолж байсан юм. 

Тэгвэл B зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар сайжирч байгааг илтгэж буй аж.

Улмаар “Fitch” агентлаг Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өссөн  нь Монголын эдийн засагт  эерэгээр нөлөөлсөн  гэж дүгнэжээ.

Б.Заяа

Монгол брэнд