top banner
Шуурхай мэдээ

Ачтан эмнэлэг иргэдэд нээлттэй өнжинө


2017-11-18 13:50:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ачтан эмнэлэг өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус эмнэлгийн нээлттэй хаалганы өдрөөр дотор, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, нүдний эмчийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж буй аж. Шинжилгээнүүдээс цусанд сахар тодорхойлох болон шээсний шинжилгээ үнэ төлбөргүй байгаа бол хэвлийн эхо, өндөгний цус, биохимийн шинжилгээг 10-15 мянган төгрөгөөр хийж байна. 

Иргэд тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхтэй байх шаардлагатай аж. Ачтан эмнэлэг Монгол улсын анхны хувийн нэгдсэн эмнэлэг бөгөөд эдүгээ 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, 250 гаруй эмч, ажилтнаар хүрээгээ тэлжээ.

Б.Заяа

Монгол брэнд