top banner
Шуурхай мэдээ

Пхеньян: АНУ-Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийхээ болихоос нааш яриа хэлэлцээ хийхгүй


2017-11-18 12:20:45
Зураг
ЖЕНЕВ. /Ройтерс/. АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийхээ болихоос нааш бид Вашингтонтай яриа хэлэлцээ хийхгүй гэж Умард Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Умард Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хан Тэ Сон баасан гарагт Женев хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийхээ зогсоосон тохиолдолд Вашингонтай яриа хэлэлцээ хийх тухай бодож үзэж болох юм” гэжээ.

Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэж тэрбээр мөн цохон тэмдэглээд “Цөмийн хөтөлбөр бол БНАСАУ-ын хувьд АНУ тэргүүтэй дайснуудаас өөрийгөө хамгаалах цорын ганц арга юм” гэсэн байна.

Г.Доржханд

Монгол брэнд