top banner
Шуурхай мэдээ

Серена Уильямс гэрлэжээ


2017-11-18 11:47:18
Зураг
НЬЮ-ОРЛЕАНС. /Ройтерс/. Америкийн алдарт теннисчин Серена Уильямс нийгмийн сүлжээний томоохон компани “Реддит”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Алексис Оганянтай гэрлэжээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр, энэ долоо хоногийн пүрэв гарагт Америкийн Нью-Орлеанс хотод  “Жонон ба Гоо бүсгүй” сэдвийн дор 1 сая гаруй ам.доллароор хийсэн тэдний гэрлэх ёслолд Бейонсе, Ким Кардашян, Эва Лонгори тэргүүтэй урлаг соёлын алдартнууд оролцсон байна.
 
Их дуулгын ганцаарчилсан төрлийн 23 удаагийн аварга С.Уильямс, Алексис Оганян нар өнгөрсөн оны 12 дугаар сард сүй тавьж байсан юм. Тэд хоёр сарын өмнө охинтой болсон билээ. Охиндоо Алексис Олимпиа гэдэг нэр өгсөн юм.
 
Г.Доржханд

Монгол брэнд