top banner
Шуурхай мэдээ

Жүдоч Ё.Басхүү Нидерландын Гран при-д түрүүлж, алтан медаль хүртлээ


2017-11-18 11:42:17
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерланд улсын Гааг хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “The Hague Grand Prix 2017, Netherlands” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д манай жүдоч Ё.Басхүү аваргын алтан медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд 43 орны 231 бөх хүч үзэж байгаагаас манай улсаас 10 жүдоч барилдаж байгаа юм.. Ё.Басхүүгийн хувьд финалын барилдаанд ОХУ-ын Шамилов Якубыг цаг дуусахад 1 минут 13 секунд дутуу байхад даралтанд оруулж, цэвэр яллаа.



Тэрбээр
эхний тойрогт хийлж, Испани, Нидерландын бөхчүүдийг ялж, С хэсгийн аваргаар тодорсон. Улмаар Ираны бөх Н.Гассем, ОХУ-ын Ш.Якубыг дараалан цэвэр ялж, “Гаагийн Гран при”-ийн аварга болов.

Энэ жингийн хүрэл медалийг ОХУ-ын Хаметов Ислам, Испанийн Мартин Алберто нар
хүртлээ. Тус жинд нийт 12 орны 22 жүдоч хүч сорьсон.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д жин өгсөж барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медалийн эзэд болов. Эхний өдөр манай таван тамирчин татамид гарснаас нэг алт, гурван хүрэл медаль хүртэж багаараа тэргүүлж эхэллээ.


Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний барилдаанд ОХУ-ын Ч.Софиаг ялсан ч Косовогийн К.Дистриад ялагдаж
 дагах барилдаанд Их Британи улсын Чэлсэг хожиж улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Куцэнко Агулыг ялжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81
кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодрох бөгөөд Гран при тэмцээн ням гарагт өндөрлөнө.
 

Д.Өлзий


Монгол брэнд