top banner
Шуурхай мэдээ

Аргентины шумбагч онгоц сураг тасраад байна


2017-11-18 11:06:15
Зураг
БУЭНОС-АЙРЕС. /Шиньхуа/. Атлантын далайн өмнөд хэсэгт явж байсан Аргентины шумбагч онгоц холбоо тасраад 48 цаг өнгөрч байна гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.
 
“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, “АРА Сан-Хуан” шумбагч онгоц Аргентины нийслэл Буэнос-Айрес хотоос өмнө зүгт 1400 орчим км-ийн зайтай орших Пуэрто-Мадрин хотоос холгүй орших эдийн засгийн онцгой бүсийн усанд тандалт судалгаа хийж явсан байна. Шумбагч онгоцонд 44 хүн сууж явжээ.
 
Өчигдөр орой тус улсын Тэнгисийн цэргийн хүчний командлагч Габриэль Гонзалез мэдэгдэл хийхдээ “Шумбагч онгоцны багийн гишүүдтэй холбоо тасраад 48 цаг өнгөрч байна” гэжээ.
 
Шумбагч онгоцыг гурван нисэх онгоц, дөрвөн хөлөг онгоц болон нэг нисдэг тэргээр эрэн хайж байна.
 
“АРА Сан-Хуан” нь 1983 онд Германд үйлдвэрлэгдсэн бөгөөд 1985 оноос Аргентины тэнгисийн цэргийн хүчинд “зүтгэж” эхэлсэн шумбагч онгоц гэнэ.
Г.Доржханд

Монгол брэнд