top banner
Шуурхай мэдээ

Баллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэж байна гэв


2017-11-17 16:50:46
Зураг
ТОКИО. /ТАСС/. Солонгосын хойгийн зүүн эрэг дэх Синхпо хэмээх усан онгоцны үйлдвэрт БНАСАУ баллистик пуужин тээх чадвартай шумбагч том хөлөг онгоц бүтээж магадгүй байна гэсэн таамаглалыг БНАСАУ-ын талаархи мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх чиглэлээр мэргэшсэн “38 North” цахим хуудаст байрлуулсан шинжээчийн нийтлэлд дэвшүүлжээ. 

11 дүгээр сарын 5-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт тулгуурлан шинжээчид дүгнэлтээ хийсэн байна. Тухайлбал, уг гэрэл зургууд дээр цилиндр хэлбэртэй хоёр объект харагдах ба энэ нь шумбагч хөлөг онгоцны бат бөх их биеийн өнгөн хэсгүүд байж болох аж. Нэг объектын голч нь 7,1 м, нөгөө нь 7,1-ээс 6,1 м хүртэл нарийссан конус хэлбэрийн объект байна. Энэ мэдээллээс үндэслэн Умард Солонгос улс баллистик пуужин тээх чадвартай “Синхпо” ангиллын шумбагч хөлөг онгоц бүтээхээр ажиллаж байна гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ.   
Э. Аянзаяа


 


Монгол брэнд