top banner
Шуурхай мэдээ

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийж байна


2017-11-16 12:29:23
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд нийцлийн аудит хийж эхэллээ. 2017 онд аймгийн Аудитын газраас Үндэсний аудитын газраас баталсан нэгдсэн удирдамжтай аудит, аймгийн ИТХ-ын захиалгат аудит, өөрийн төлөвлөгөөт аудит гэсэн 3 чиглэлээр аудит хийхээр төлөвлөжээ.
Энэ удаа Үндэсний аудитын газраас баталсан төлөвлөгөөний дагуу ААН-үүдийн шилэн дансны хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийж байна.
Шилэн дансны тухай хууль нь улс орон нутгийн төсөв, өмч хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсөв зарцуулах тухай шийдвэр нь иргэдэд ил тод нээлттэй, үүнд иргэд хяналт тавьж чаддаг байх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор  2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Энэ хуульд хяналт тавих бүрэн эрх нь аудитын байгууллагад байдаг.
Үндэсний аудитын газраас шилэн дансны тухай хуульд заасны дагуу ААН, байгууллагуудыг төсөв, санхүү зарцуулсан мэдээллээ ил тод байлгахад түлхэц болж, жил бүр нийцлийн аудитыг хийдэг байна. Аймгийн Аудитын газраас аймгийн хэмжээний бүх ААН, байгууллагыг хамруулан нийцлийн аудитыг хийдэг байсан бол энэ жилээс мэдээллээ дор бүр нь олон нийтэд үнэн зөв мэдээлэх ажлыг тогмол явуулж байгаа байгууллагуудыг аудитаас чөлөөлж байгаа юм байна.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд