top banner
Шуурхай мэдээ

Говь-Алтайд 250 хүн чихрийн шижин өвчнөөр оношлогджээ


2017-11-14 22:38:56
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс өнөөдөр чихрийн шижин өвчтэй тэмцэх дэлхийн өдрийг “Эмэгтэйчүүд болон чихрийн шижин-Эрүүл ирээдүйтэй байх бидний эрх” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Энэ хүрээнд чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, уг өвчний илрэх шинж тэмдэг, хөдөлгөөнийг эрхэмлэх, зөв хооллолт, хүнсний бүтээгдэхүүний сонголт ямар байх талаар аймгийн радио, телевиз, сониноор сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
 
Тус аймгийн хэмжээнд ундааны ус хатуулаг ихтэйгээс гадна даралт ихдэлт, таргалалт нэмэгдэж байгаа явдал их байгаагаас чихрийн шижин өвчин олноор гарч байгаа гэнэ. 2017 оны байдлаар 7 хоногт 2-3 хүн шинээр оношлогдож байгаа ажээ. Энэ онд саахар ихдэлтээс шалтгаалан 10 гаруй хүн нүдний болор суулгуулж, цус харвалт 5-6, зүрхний шигдээс 7-8, бөөрний дутагдал тав тохиолджээ. Одоо 250 хүн чихрийн шижингээр оношлогдон эмчлүүлж байгаагаас сүүлийн гурван жилд 16-24 хүрч нэмэгдээд байна. Бид 20 гаруй сургагч багш бэлтгэж тэд маань хүмүүсийг амьдралын зөв дадалд сургах ажлыг зохион байгуулж байна гэж аймгийн НЭ-ийн дотрын их эмч Д.Чимэдлхам мэдээллээ.
 
                   Ш.Цоодол

Монгол брэнд