top banner

Хэрлэнгийн Шалган бүртгэх товчоонд хяналтын цэг ажиллаж байна


2017-11-14 17:29:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчин гарч байгаатай холбогдуулж Хэрлэнгийн Шалган бүртгэх товчоонд хяналт шалгалтын цэг ажиллаж байна.

Тодруулбал, зүүн гурван аймгийн 25 сумын 36 багийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний голомттой байгаа тул нийслэлд халдварт өвчин оруулахгүй байх шаардлага үүсээд байгаа юм. Иймээс Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 9-ны өдрөөс эхлэн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар тус товчоонд ажиллаж байна. Уг хяналтын цэг 21 хоногийн хугацаанд гарах юм.

Мөн дүүргийн удирдлагуудын зүгээс Хэрлэнгийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагааг сайжруулахаар харилцан ярилцаж холбогдох газруудад танилцуулахаар тогтжээ.
Б.Туул

Монгол брэнд