top banner

Танхайрагчдыг эрэн хайж байна


2017-11-14 16:05:36
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодид халдахыг завдсан хэрэг гарчээ. Энэ үйлдлийн бичлэг тус баарны үүдний камерт бичигдэн үлджээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, бичлэг дээрх сэлэм эргүүлж буй залуу  ДК дугаартай машин хөлөглөн нэгэн баарны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зодсон. Түүнтэй хамт хоёр машин дүүрэн залуус ирсэн бөгөөд баарны гадна сэлэм эргүүлж, үймээн дэгдээжээ.Цагдаад дуудлага өгсөн ч ирэхээс нь өмнө тэд зугтжээ. Улмаар өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Ривер бич" хэмээх амралтын газрын үүдэнд дахин зодолдож, хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн мэдээ байна. Эл хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хоёр өөр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн учраас хамтатган  шалгана. Уг этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Тэд мөрийтэй тоглоомоос үүдэлтэйгээр ийн маргалдсан байх гэсэн мэдээг цагдаагийн байгуулаагаас өглөө.

 

Ж.Батсайхан


Монгол брэнд