top banner

“Аль-Каида” бүлэглэлийн салбарыг толгойлж байсан хүний суртал ухуулгын дүрс бичлэгүүдийг устгажээ


2017-11-14 15:38:29
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дүрс бичлэг байршуулах үйлчилгээ үзүүлдэг Америкийн “YouTube” компани 2011 онд Йемен улсад устгагдсан “Аравийн хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан Анвар аль-Авлакийн хэт давруу үзэлт суртал ухуулгын илтгэлүүд бүхий хэдэн арван мянган дүрс бичлэгийг устгасан тухай “Нью-Йорк Таймс” сонины цахим хуудаст мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

“YouTube” компанийн цахим үйлчилгээнээс аль-Авлакийн туйлын тэрслүү үзэлтэй яриа бүхий 70 мянга гаруй дүрс бичлэгийг бараг саяхан л олж үзэж болохоор байсан байна. Харин одоогийн байдлаар тус террорист бүлэглэлийн нэрээр хайлт хийхэд 18,8 мянган л илэрц гарч ирэх бөгөөд дийлэнх нь аль-Авлакийн талаархи мэдээ, сурвалжлагууд юм уу хэт давруу үзэл шингээгүй бусад баримт материалууд байдаг ажээ.  
Э. Аянзаяа

Монгол брэнд