top banner

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн


2017-11-14 08:44:04
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар  8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд