top banner
Шуурхай мэдээ

Хугацаагүй ажил хаялтад Төв аймгийн гурван сургууль оролцож байна


2017-11-13 16:31:44
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд өнөөдрөөс хугацаагүй ажил хаяж байна. Төв аймгийн 30 сургуулийн гурав нь ажил хаялтад оролцож байна.

Борнуур, Баянчандмань, Батсүмбэр сумын 164 багш, ажилчид салбарын багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан хугацаагүй ажил хаялтад оролцож байна. Харин төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын нийт 50 цэцэрлэг ажил хаялтад оролцолгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ. 
 Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд