top banner

Автотээврийн хяналтын байцаагч, тээвэр зохицуулагч нар дүрэмт хувцастай болов


2017-11-11 13:31:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд нийт 55 байцаагч, 206 тээвэр зохицуулагч өвлийн иж бүрэн дүрэмт хувцсаа хүлээж авлаа.

Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд болон ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран нийт байцаагч, тээвэр зохицуулагч нараа чадавхижуулах сургалтыг шат дараатай зохион байгуулсан. Харин өнгөрсөн 7 жилийн хугацаанд байцаагч нарын асуудал, хувцас хэрэгсэл төдийлөн шийдэгдээгүй байсан юм.  

“Тээвэр зохицуулагч, байцаагч нар автотээврийн салбарын тэргүүн эгнээнд салбарын нүүр царай болдог. Та бүхний мэдлэг, ур чадвар, харилцаанаас автотээврийн салбарын нүүр царай харагдана. Хүний өмнө нүүр бардам зогсож, шаардлага тавих боломжтой боллоо” хэмээн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд хэлэв.

Орон нутагт ажиллаж байгаа тээвэр зохицуулагчдын хувцсыг шуудангаар хүргэх аж.
Ж.Болор

Монгол брэнд