top banner

Д.Трамп, В.Путин нар гар бариад өнгөрөв


2017-11-11 09:25:45
Зураг
ДАНАНГ. /Ройтерс/. Вьетнамын Дананг хотноо болж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогч төр, засгийн газрын тэргүүн нар гэрэл зураг авахуулах үеэр буюу өчигдөр орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гар барьж, цөөн хэдэн үг солилцсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Хоёр талын аль аль нь шахуу хөтөлбөртэй учир Вьетнамд албан ёсны яриа хэлэлцээ хийхгүй болохыг Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс өмнө нь мэдэгдсэн билээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сард Германы Гамбург хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаагаа уулзаж байсан юм.
Г.Доржханд

Монгол брэнд