top banner

А.Гансүх тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийв


2017-11-10 18:56:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх өнөөдөр Тагнуулын байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна.
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын энэ удаагийн уулзалт нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзах уулзалтын анхных нь юм.

Монгол брэнд