top banner

Швейцарийн иргэн хилчдэд цанын хэрэгсэл хандивлав


2017-11-10 18:47:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарь улсын иргэн Паскаль Герч хил хамгаалах байгууллагад цанын спортыг хөгжүүлэхэд зориулж зам гаргагч, цасны мотоцикль, 120 ширхэг цанын иж бүрдэл хэрэгсэл материалыг хандивлажээ.

Тус хэрэгслүүдийг Хилийн 0257, 0286, 0287 дугаар ангид өөрийн биеэр гардуулж өгөхөөр Хилийн 0286 дугаар ангийг зорьсон байна. Паскаль Герч нь хүний их эмч мэргэжилтэй боловч цанын спортоор хичээллэж Швейцарь улсын таван удаагийн аварга, ахмад цаначин юм. Тэрбээр 2015 онд Хэнтий аймгийн Дадал сумаар аялахдаа Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчдыг цанын бэлтгэл хийж байхтай нь таарч хилчидтэй анх холбогджээ.

Мөн Монгол Швейцарийн цанын клубын хамтын ажиллагааны хүрээнд өсвөр үеийн 15 цаначин, хоёр дасгалжуулагчийг Швейцарь улсад сургалт бэлтгэлд хамруулж байгаагийн дотор хилчдийн хүүхдүүд багтаж байгаа аж.
Б.Туул

Монгол брэнд