top banner

Төмөр замын ослын хор уршгийг арилгах дадлага сургууль хийв


2017-11-10 18:32:22
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа. 







Тус аймаг нь хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг байна.

Тиймээс иж бүрэн сургуулийн хүрээнд төмөр замын  ослын хор уршгийг арилгах, аврах ажиллагааны дадлага сургуулийг явуулсан байна. Дадлага сургуульд нийт 160 гаруй хүн 23 техник хэрэгсэлтэйгээр оролцжээ. 


Монгол брэнд