top banner

Татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж буйг тодорхойлно


2017-11-10 18:16:39
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Татварын ерөнхий газраас энэ сарын 1-24-ний өдрүүдэд татвар төлөгчийн тооллогыг зохион байгуулж  байна.

Тооллогын ажил нь бүртгэлийг сайжруулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход чиглэж буй аж.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэгт биечлэн очиж тооллого хийж, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлох юм.

Түүнчлэн тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ.
Б.Заяа


Монгол брэнд