top banner

Ази-Номхон далайн бүс нутгийн ирээдүй Умард Солонгосын эрх баригчдын барьцаанд орох ёсгүй гэв


2017-11-10 18:16:32
Зураг
ДАНАНГ. /ТАСС/. Ази-Номхойн далайн бүс нутгийн ирээдүй БНАСАУ-ын удирдлага болон түүний явуулж буй бодлогын барьцаанд орох ёсгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамын Дананг хотод болж байгаа Ази–Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.

“Саяхан Өмнөд Солонгосын Сөүл хотод Үндэсний Ассамблейд үг хэлэхдээ шинэ зэвсэг бүтээхэд чиглэсэн Умард Солонгосын дэглэмийн шинэ алхам бүр нь тус улсыг улам илүү аюул руу түлхэж байна гэдгийг нийлээд мэдэгдэхийг бүх хариуцлагатай улс оронд би уриалсан. Өнөөдөр дэлхийд үүсээд байгаа тусгаар тогтнол, аюулгүй, тогтвортой байдлын эсрэг ноцтой аюулын өмнө ухралт хийвэл бид цаашдаа тогтвортой цэцэглэн хөгжиж чадахгүй. Бүс нутгийн ирээдүй, түүний сайхан ард түмэн дарангуйлагчийн хоосон мөрөөдөл, цөмийн сүрдүүлгийн барьцаанд орох ёсгүй” гэж Америкийн удирдагч тэмдэглэжээ.
Э. Аянзаяа




Монгол брэнд